BJN EShop
Үйлчилгээний нөхцөл

Үйлчилгээний нөхцөл 1. Ерөнхий зүйл 1.1. БиЖиЭн онлайн шоп нь БНХАУ, БНСУ зэрэг зэрэг улсуудас өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнийг захиалагчидад санал болгон цахимаар худалдан авах боломж бүхий дамжуулан борлуулж, захиалга авч буй байгууллага юм. 1.2. Энэхүү үйлчилгээний нөхцөлөөр бараа худалдан авах, захиалгатай холбоотой үүсэх харилцааг зохицуулна. 1.3. Үйлчилгээний нөхцөлд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд: 1.3.1. BJN eshop гэх групп болон пэйж хуудас дээр үйлдвэрийн үнээр санал болгож буй барааны мэдээлэлийг санал болгох, захиалах 1.3.2. Захиалагч гэж Үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч, цахим сувгийг ашиглаж буй иргэний эрх зүй бүрэн чадвар, чадамжтай иргэн, хуулийн этгээд нь захиалга хийхээс өмнө үйлчилгээний нөхцөлийг уншиж танилцах үүрэгтэй. Үйлчилгээний нөхцөлтэй бүрэн танилцаж захиалга өгсөнөөр таныг эдгээр нөхцөлийг хүлээн зөвшөөрсөнд тооцно. Хэрэв үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан, үйлчилгээний нөхцөлийг дагаж мөрдөөгүй тохиолдолд вебсайт болон фэйсбүүк группээс бандан дахин үйлчлэхгүй байх боломжтой болохыг анхаарна уу. 2. Бүртгэл үүсгэх 2.1. Захиалагч нь фэйсбүүк дээр захиалга хийх зааврын 100% үнэн дүнгээр шилжүүлэг хийнэ. 2.2. Захиалагч нь өөрийн захиалга хийсэн данс болон дугаараар бүртгэл үүснэ. Данс болон утасны дугаараар нэвтэрч захиалга шалгана. 2.3. Захиалагч дансны дугаар болон утасны дугаараа ил тавихгүй өөрийн мэдээлэлээ бусдаас нууцлан аюулгүй байдлыг хангах, гарах эрсдэлээс сэргийлэх үүрэгтэй. 2.4. Захиалагч нь бүртгэл үүсгэснээр захиалга хийгдсэн бараануудыг харах, барааны тээврийн мэдээллийг харах, өөрийн захиалгыг хянах эрх үүснэ. 2.5. Захиалагч нь өөрийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд бүрэн хариуцлага хүлээнэ. 3. Бараа захиалах 3.1. Захиалга авч буй бараануудын мэдээлэл тайлбар BJN eshop фэйсбүүк платформдээр байршиж үйлчлүүлэгч сонголтоо хийн зааврын дагуу шилжүүлэг хийнэ. 3.2. Бараа захиалахтай барааны өнгө размер сонголттой холбоотой аливаа эрсдэл хариуцлагыг захиалагч өөрөө бүрэн хариуцна. 3.3. Та сонгосон бараагаа зааврын дагуу шилжүүлэг хийн захиалсанаар таны захиалга баталгаажиж веб хуудсанд 2-3 өдрийн дотор бүртгэгдэнэ. Захиалсан барааны мэдээллийг “Захиалга” хэсэгт харуулна. 3.4. Санал болгож буй барааг заагдсан хугацаанд захиалах боломжтой ба захиалга хаагдсан өдрөөс хойш өгөх боломжгүй. 3.5. Үйлчлүүлэгчийн захиалга амжилттай баталгаажсан тохиолдолд буцаах, захиалга цуцлах боломжгүй бөгөөд зөвхөн цуцлагдсан төлөвтэй барааг буцаах боломжтой. 3.6. “Захиалга” хэсэг дэх барааны төлвөөр захиалсан барааны ирсэн, хүргэлтэнд бүртгүүлэх, захиалга цуцлалт болон хүлээн авсан бараануудын түүхийн мэдээллийг харах боломжтой. 3.7. Захиалгын үнэ = Барааны үйлдвэрийн үнэ + Захиалгын хөлс орсон байна 3.8. Бараа агуулахад ирсэний дараа тээврийн хөлс мкв болон кг -ээр тооцно. 4. Бараа олгох журам Таны захиалсан бараа “Бараа ирсэн” төлөвт шилжсэний дараа ирж авах болон хүргэлтээр авах боломжтой. 4.1. Агуулахаас ирж авах: 4.1.1. Гүйлгээний утга дээр бичсэн дугаар, захиалга хийсэн дансны сүүлийн 4 оронг хэлж каргогоо төлсөнөөр ирсэн бараануудын хуудсаа аван бараа олгох хэсгээс ирсэн барааны жагсаалтын дагуу бараагаа авна. 4.1.2. Агуулахад ирж бараагаа авахдаа оочер дарааллын дагуу барааг бэлтгэн 5-15 минутанд бэлтгэн өгнө. 4.1.3. Захиалагч нь агуулахаас бараа авахдаа барааны тоо ширхэг болон бүрэн бүтэн байдлыг тулган баталгаажуулж авна. 4.2. Хүргэлтээр бараа авах: 4.2.1. Веб хуудасны “Захиалга” хэсгээс “Бараа ирсэн” төлөвтэй бараануудын доод хэсэгт хүргэлтийн хаяг бөглөн хүргэлтийн хүсэлт өгнө. 4.2.2. Захиалгач нь “Хүргэлтийн хаяг” хэсэгт хүргэлтээр авах хаягаа заавал оруулах ба тухайн хаягаар хүргэлт очно. 4.2.3. Хүргэлтээр авахаар сонгосон барааны тээврийн хөлс болон хүргэлтийн хөлсний нийт дүнгээр төлбөрийн нэхэмжлэх үүсч төлбөр төлсөнөөр хүргэлтийн хүсэлт баталгаажна. 4.2.4. Хүргэлт баталгаажсанаас хойш 48-72 цагт(ачаа буусан ачаалал ихсэн үед 96цагт) багтан таны захиалга хүргэгдэнэ. 4.2.5.Хүргэлтээр бараагаа авахдаа барааны бүрэн бүтэн байдлыг шалгаж авах асуудал үүссэн даруйд BJN hurgelt хаягруу 24цаг дотор багтаан мэдэгдэх үүрэгтэй. 5. Бараа буцаах 5.1. Веб дээрээс 30-45 хоногоос дээш хугацаанд ирээгүй хүлээгдэж байгаа төлөвтэй бараануудаас сонгон буцаалтын хүсэлт илгээх боломжтой. 5.2. Буцаалтын хүсэлтийг хүлээн авсанаас хойш тухайн долоо хоногийн ням гаригт буцаалт явна. 5.3. Захиалагч нь хүлээж авсан бараа үйлдвэрийн болон агуулахаас буруу өгсөн тохиолдолд 48 цагийн дотор оффист хандан буцаах болон солиулах боломжтой. 5.4. Захиалагчийн хүсэлтээр бараа буцаах тохиолдолд үнэн дүнгийн 10% хассан дүнгээр буцаалтын гүйлгээ хийгдэнэ. (Хувцас, гутланд буцаалт авахгүй) 5.5. Буцаалтийн гүйлгээ нь зөвхөн захиалга хийсэн данс руу хийгдэнэ. 6. Бараа хадгалах хугацаа Захиалагчийн захиалгыг барааны хадгалах хугацаа, хадгалах горим зэрэг онцлогоос хамааран дараах хугацаагаар хадгална. Хүнсний бүтээгдэхүүн 14хоног Овортой бараа 14хоног Үйлдвэрийн бараа 21хоног Улиралын чанартай бараа 21хоног хадгална 7. Гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйл 7.1. Үйлдвэрээс шалтгаалсан барааны буцаалтыг ажлын 3 өдөрт багтаан захиалга баталгаажуулсан дансанд гүйлгээ хийнэ. 8. Үйлчлүүлэгчийн санал гомдол, хүсэлт шийдвэрлэх 8.1. Санал хүсэлт шийдвэрлэх журмын дагуу үйлчлүүлэгчийн гомдлыг ажлын 3 өдрийн дотор шийдвэрлэнэ.

2025/05/09 19:49